Миний Зүүдний тайлал

Badral Baadii
Jun 4, 2024

--

Зүүдээ манаагүй их уджээ. Зүүдэндээ их ач холбогдол өгдгийг ч хэлэх үү? Зигмунд Фройд хэлснээр зүүд бол хүслийн далд хэлбэр гэдэг ч би зүүдэндээ өөрөө утга оноох дуртай. Сэтгэл тавгүй байгаагаа хорвоо дээр байхгүй нэгнийг зүүдэлж мэднэ, Ямар нэг зүйлд санаа минь зовсныг нэг зүйлд хөөгдөж байгаагаар мэднэ, Хэн нэгэн зүүдэнд инээж орж ирвэл би түүнийг санасных уйлж байвал түүнд хэцүү байгааг илтгэх гээд мянга мянган зүүдэндээ есөн бусын утга онооно, оноож чадахгүй байвал өдөржин шөнөжин яагаад зүүдлэх болов гэсэн бодолд гүн автана. Заримдаа нээрээ л миний хүслийн далд хэлбэр байжээ гээд хогийн сав руу хийнэ. Яадаг ч байсан өөрийнхөө дотор луу өнгийж харах боломж зүүд надад олгодог юм шиг.

Зүүд зүүдлэхгүй бол сэтгэл хөдлөлгүй болсных тиймээс манаж чадахгүй байгаадаа санаа зовоод байсан юм.

Та өөрөө өөрийнхөө зүүдний тайлал юм шүү.

--

--

Badral Baadii
Badral Baadii

Written by Badral Baadii

Data analyst, philosophy , psychology ,

No responses yet