Clear your thoughts like Dumbledore

Badral Baadii
4 min readDec 15, 2021

--

Би зүгээр Avatar aang-ын тухай бичих гэж орж ирсэн ч Реппер “Logic”-ын 1–800–273–8255 дууны ямар олон хүүхдүүдийн амийг аварсан тухай сонсоод би бүр бахархаад дахиад сонсоод үзлээ. За ямартай ч хэдэн өдөр юм бичсэнгүй өдөр ч гэж дээ бүр хэдэн сар шүү. Ажлын 7 хоногийн 8 өдөр ажиллах бас чанга юм байна. Над шиг бие муутай хүнд ахадсан амьдрал байна хөөе. За Энэ их холилдсон мэдрэмжүүдийг medium дээрээ бичиж хадгалъя, Тэгэхгүй бол дэлбэрэх нь байна. Ажлын стресснээс зугтах гэж аа гүэ арилгах гэж dota2 тоглож төлжиж амжаагүй байгаа эсүүдээ бүр устгаад авлаа, Instagram, Facebook -д хүмүүсийн зовлон зүтгүүрээс өөр зүйл олдохгүй найз нөхөд өөрсдийнхөө зовлонт амьдралыг сторидсон хэн нэгнээс тусламж гуйх дургүй мөртлөө нээх их туслаач гэсэн байр суурьтай аль эсвэл би ийм мэдрэмж мэдэрч байгаа шүү хэцүү байна гээд хэлээд ч байх шиг гүэ ядахдаа тусалъя гэхээр аан зүгээрээ нтр *лчихна шүү. (Би цөөхөн хэдэн найзтай хүн гэхдээ бүх хүмүүсийг зүрхнийхээ гүнд тээдэг юм. Зүрх ч гэж дээ та нартай хамт байсан тархины эсүүд үхэлгүй толгой дотроо та нарын мэдээллийг ийш тийш дамжуулаад л байдаг юм. Би та нарыг бүгдийн боддог стори болгоныг чинь бараг санадаг гэхэд хилсдэхгүй.) За энэ их ачааллаас болоод, Би ор сураггүй алга болохоор шийдсэн ч тусыг эс олов 3 хоног Social-гүй байхад сайхан байсан гэдгээ нуухгүй ээ. Аан тийн амьдрал хэцүү байсан болохоор нураад унамаар байсан болохоор итгэл найдвар олж авах гээд Холбоо бариагүй их удсан Ээж эрүүгээ би утас зохилоо хариуд нь зүрхээ хэд хэд сүлбүүлээд авчихлаа. Төрсөн өдөрт би яагаад ийм дургүй юм болоо. Миний төрсөн өдөр цагаан сартай давхацдаг ямартай ч амь орсон цагаасаа хойш (12 дугаар ангидаа л би өөрийнхөө бусдын биш өөрийнхөө замаар явахаар шийдсэн болохоор амь орсон гэж хэлж байгаа юм.) төрсөн өдөр минь сайхан байсан түүх байхгүй юм байна. Жаахан байхдаа тэмдэглэдэг байсан Намуунаа эгч ирж байсныг санаж байна. Ганцаардсан надад хань болдог байсанд маш их баярлалаа. Тийм дээ ч би таныг бусдаас үлэмж илүү хүндэлдэг, хайрладаг юм шүү. За цаашилцгаая. /*Co-worker хүндээ төрсөн өдрөө ам алдаад хэлчхэж, тэр мартахгүй тэмдэглэж өгнө гээд л байгаа. За Let’s see how he will make it happen to me */. Бас гуйх зүйл байна “Төрсөн өдөр бол гуйлга гуйдаг өдөр ” Миний бодлыг өөрчлөөд өг. 10 жилд байхдаа ямарваа нэг баяр болохоор дурамжхан явдаг байсан. Намайг ойлгох хүн байдаггүй. Ойлгуулах гэж хичээдэггүй байсан миний буруу байгаа байх. Гэхдээ Оюутан ангийнхаа уулзалт болгон дээр очдог байсан, хааяа үнэхээр явж чадахгүй үедээ эморч нтр тэд л намайг зүрх сэтгэлээрээ ойлгодог байсан юм шиг. Шинэ ажилд орж ирэхдээ л би өөрийнхөө байр суурийг ойлгуулж хүсэл мөрөөдлөө хэлж байхад тоож ойлгож байгаа нь цөөхөн зүрхээрээ мэдэрч байгаа нь гэх үү?. Өөр нэг зүйл нь маш их зүйлийг хиймээр байнааа маш их зүйлийг шүү энэ 24 цаг хүрэхгүй байна. Цаг хугацааг хэдэн өдрөөр зогсоож байгаад Уншихыг хүссэн бүх номоо уншмаар байна quarantine үеэр ямар ацаа хийж байсан юм бээ ч гэж бодох шиг амьдрах гээд хичээж л байсан байх наантаж орших гэж. Ядаж байхад Өдрийн 9 цаг л унтахгүй бол бүр үхмэл болоод эмнэлэг рүү явах гээд байна. Эрүүл мэндээ чадах ядахаараа нэгэн хэвийн байлгаж ёстой л хайр сэтгэлээс илүүд эрүүл мэндээ тавьж байна даа. Ээжийн тухай ажлынхаа тухай бусад хүмүүсийн надад мэдрүүлдэг зүйлсийн тухай уншсан ном үзсэн киноныхоо тухай өөр олон зүйлсийн тухай бичмээр байна. Энэ хүртэл бодлоо цэгцлээд орхиё. Ямартай ч Саяхан түрүүн намайг бүрхэж аваад байсан ганцаардлын мэдрэмж ор мөргүй алга болжээ. Алга болохдоо миний бодлуудыг аваад яваад байхдаа яахавдээ.

Мэдээж баяртай зүйлс бас байгаа. Миний Instagram хаягыг түрүүлж олоод request явуулсан чамд хязгааргүй их баярлаж байна. Яадаг ч байсан маш их баяртай байгаа сүүлийн хэдхэн долоо хоногт минь нар авчирсан чамд баярлалаа. Аан бас танилцсан 1 дүгээр курсын дүүдээ бас баярлалаа та 2-оос суралцах зүйлс их байгаа надтай хамт олон жилийг үдээсэй гэж хүсэж байна.
Айдасын тухайд бол ээжээсээ илүүд эмээгээ алдахаас айж байна. 60 гарч байгаа залуухан харагддагч та минь 80 гарсан ач удахгүй гучаа үзэх гэж байгаа буурал шүү дээ. Танигүй байх ирээдүйг төсөөлж дадал болгож өөрийгөө би эртнээс дасгаж байгаа. Надад жалга уруу өнхрөөд арай гэж хөл дээрээ босож ирсэн гашуун туршлага бий. Аан бас Миний хүү сайн хүүхэд байх бол уу муу хүүхэд байх бол уу гэсэн шал хэрэггүй бодол ч гэсэн хааяа намайг айлгах юм. Энэ тухай бодож тархиныхаа эсийг устгадаггүй ч зүгээр л гэнэт зөвшөөрөл авалгүй хаалга эвдлээд ороод ирчихдэг юм.

Би өөртэй nickname өгмөөр байна юу гэхүү ?

Нийтлэлээ үргэжлүүлэх өөрийн гэсэн орон зайгүй хүн ажлынхаа ширээ дээрх компьютерийнхээ гарыг ажлын цаг дууссаны дараа амар жим нүдэж сууна. Бас нийтлэл оруулаагүй идэвхгүй байхад та нар минь надад инээмсэглэл бэлэглэж байсанд баярлалаа. It’s like you guys make my day by day

--

--

Badral Baadii
Badral Baadii

Written by Badral Baadii

Data analyst, philosophy , psychology ,

No responses yet