Би гэмшдэг…….

Badral Baadii
2 min readJan 17, 2021

--

Миний биеийн хөгжлийг дэмждэг, миний эрдэм номд, ирээдүйд cанаа тавьдаг эргэн тойрныхондоо баярлалаа гэхдээ………..

Сэтгэцийн эрүүл мэнд минь авах юм байхгүй болохоор, хичээл зүтгэл минь талаар нэг тарчих юм. Тэгэх болгондоо хүмүүсийн урмыг мянга хугалаад хаяхдаа бас өөрийнхөөгөө үлдээлгүй бас хугалчих юм. Би зүгээр зугтчихдаг юм биш шүү надаас авах юм байхгүй болохоор таны урмыг бас хугалчихвий дээ гэж айсандаа жийрхэдэг. Загнуулчихвий дахиад л уурлуулчихвий гээд хэлсэн бүхэнд нь , даалгасан ажлыг нь санаанд нь ортол хийж гүйцэтгэх чадваргүй, алдах эрхгүй гэдгээ мэддэгч ч айсандаа за гээд хэлчихдэг бодвол урмыг нь хугалахгүй гэсэндээ аль эсвэл намайг хаяад өөр хүүхдийг хайрлачих байх гэж айсандаа. Тэгээд хагас дутуу гүйцэтгэж орхино. Уг нь байдгаараа хичээсэн ч дахиад л загнуулчихдаг. 2 дүүтэй том хүү болохоор алдах эрхгүй өөрөө хүүхэд нэр доор байдаг байж бусдын аз жаргалын төлөө өөрийнхөө ирээдүйг сүйтгэдэг. Гэхдээ энэ нь миний сонголт болохоор өөрөө өөртөө буруу тохдог цаг үес би буруу зүйл хийгээгүй байтал зэмлүүлэх нь яг л ийм тавилантай төрчихсөн юм шиг. Би өнгөрсөнд нийт 3 удаа санаандгүй байдлаар амиа хорлох гэж оролдсон удаа бий. Гэхдээ одоо юу гэж боддог гээч эрт төрчихсөн бол ингэж зовох байсан бол уу ? хэрвээ би арай өөр зовлонд хутгалдсан бол одоо байгаагаас илүүтэйгээр зугтахыг хүсэх байсан бол уу ? гээд л
би dota2 тоглох дуртай байгаагүй ээ зүгээр л бүх зүйлийг мартаад ухаан жолоогүй тоглох нь их зугаатай байсан. Гэтэл архи шиг би түүнд нэг л мэдэхэд татагдчихсан. Тэгэхээр би сайн хүүхэд биш байгаа биз ? dota2 гэдэг шинэ брэндийн архи уудаг, тэгээд хэт улаарснаасаа болоод уур хилэнгээ гадагш гаргачихдаг. Дотогшоогоо хийе гэхээр дотор тал минь дүүрчихсэн орох зай байхгүй байсантай холбоотой юм бол уу? тээр харж байгаа биз өөрийгөө өмөөрөөд л би сайн хүү мөн бол уу ? Өөрийгөө үүнээс мянгантай хорисон ч сэтгэл санаа тавгүй байвал steam-ээ ажлуулаад л find дарчихдаг. Тэгээд дуусаад буцаад гэртээ ирэхэд шийдэгдээгүй асуудлууд минь намайг хүлээж байдаг. Тэгээд надад 2 сонголт гарч ирдэг. Энэ асуудлыг сэтгэлийн мухар луугаа шидээд цааш алхах уу ? дахиад тоглож сатаарах уу ? алийн ч сонгосон надад муугаар нөлөөлдөг лдөө. Би хүн гэдэг нэрийг зүүдэг тул бусдын төлөө хүн гэдэг нэрээ гутаан доромжлохгүйг хичээдэг. Сайхан ирээдүйг би бүтээхэд хувь нэмрээ оруулдаг л хүн болмоор байна.

--

--

Badral Baadii
Badral Baadii

Written by Badral Baadii

Data analyst, philosophy , psychology ,

Responses (1)